МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнд Авилгатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай хэвлэлүүд дуугаа авалцан мэдээлж эхэлсэн.
Удалгүй Д.Загдсүрэнг баривчлан хорьсон тухай мэдээлэл гарч байсан ч батлагдаагүй өнөөдрийг хүрсэн юм.
Тэгвэл энэ талаар ШШГЕГ-аас баттай эх сурвалжаас тодруулга авахад "Өнгөрсөн баасан гаригийн 21.00 цагийн орчимд Д.Загдсүрэнг баривчилж, ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид хориод байгаа нь үнэн" хэмээлээ.
Түүнийг олимпийн шугамаар, тамирчдад зарцуулах ёстой мөнгөний тодорхой хувийг хувийн компани руу шилжүүлж түүнийгээ хувьдаа завшдаг гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл үнэний ортой аж. Ямартай ч МҮОХ-ны ерөнхийлөгчийг баривчилж хорисон нь үнэн боллоо. Энэ хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.
Н.Түвшин
0 comments:
Post a Comment