Гэрэл зургийн нийтлэлээрээ энэ удаад Сирийн босогчид буюу сөрөг хүчнийхэн Засгийн газрын цэргүүдийн өөдөөс хэрхэн гар аргаар зэвсэглэлээ бэлтгэж, тулалдаж байгааг харуулж байна. Хоёр жил үргэлжилж байгаа Сирийн иргэний дайнд амь насаа алдагсдын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа. Хэзээ дайны төгсөгөл ирэх нь тодорхойгүй байгаа энэ үед тэд засгийн газрынхаа хүчтэй армийн эсрэг хэрхэн тэмцэж байгааг доорхи гэрэл зургуудаас үзнэ үү.
Өнөөгийн техник технологи, зэр зэвсэг хөгжсөн цагт тэдний ашиглаж буй зэвсэг, тэдгээрийг хэрхэн хэрэглэж байгаа нь нэлээд сонирхолтой, санаанд оромгүй зүйлс байлаа. Засийн газрын цэргүүдийн хэрэглэж буй автомат буу, болон бусад хүчтэй зэвсгийн эсрэг тэд үнэндээ гар аргаар хийсэн зэвсгээр байлдаж байгаа аж. Одоогийн байдлаар Сирийн нийслэл Дамаск, Алеппо, Хом зэрэг хотуудад хамгийн ширүүн тулаан болж байгаа.
Босогчид өндөр хананы дотроос засгийн газрын цэргүүд рүү асар том чавх ашиглан тэсрэх бөмбөг шидэхээр зэхэж байна. Энэ чавхыг гар аргаар хийжээ.
Мөн л гар аргаар хийсэн пуужин. Энэ пуужин хэдийгээр болхи харагдаж байгаа ч 30 км-ын зайд тусах, маш хүчтэй дэлбэрэлт үүсгэх чадалтай гэнэ.
Суурилуулсан пуужингаа хөөргөхөд бэлдэж байна.
Сирийн чөлөөт армийн цэргүүд тэсрэх бөмбөг харвах хэрэгслээ гар аргаар хийж байна. Энд бичил хэлбэрийн зэвсгийн үйлдвэрлэл явагдаж байгаа гэхэд болно.
Зэвсгийн үйлдвэрийн ажилчид үйлдвэр дотроо.
Хэрэглэхэд бэлэн болсон тэсрэх бөмбөг, пуужингуудаа шалгаж байна.
Засгийн газрын цэргүүдийн эсрэг өөрсдийн угсарсан автомат буугаар байлдаж байна. Тэдэнд цэргийн хүч хомс тул оновчтой байрлалаас цөөхүүлээ тулалддаг аж.
Сөрөг хүчнийхний хэрэглэж байгаа энэ гар тэсрэх бөмбөгийг ч тэд гараар хийжээ.
Онгоц, холын тусгалтай пуужин бараг байдаггүй тул тэд төмрөөр хийсэн харвах хэрэгсэл ашиглан тэсрэх бөмбөгүүдээ шидэж байна.
Энэ автомат харвагчийг гар аргаар хийсэн, гэсэн ч үйлдвэрт хийснээс ер дутахааргүй.
Энэ цэргийн зориулалттай машинд тэд "Sham 1″ гэдэг нэр өгчээ.
Аллепо хот дахь зэвсгийн үйлдвэртээ хийж буй пуужингийн толгой.
Дайнд бэлтгэж үйлдвэрлэсэн пуужингууд.
Босогчдын зэвсгийн агуулахад хадгалсан нөөцийн пуужингууд.
Гар тэсрэх бөмбөг үйлдвэрлэхэд орох дарь болон бусад материалын орцыг тааруулж буй цэрэг эр. Тэд өдөрт дунджаар 50 орчим тэсрэх бөмбөг үйлдвэрлэдэг.
Туладаж буй бусад цэргүүддээ зэвсэг нийлүүлэхээр зэхэж байгаа байдал.
Босогчид засгийн газрын цэргүүдийн эсрэг ашиглах нэлээд том хэмжээтэй тэсрэх бөмбөг суурилуулж байна. Энэ бөмбөгийг Хама хотод өрнөж буй дайнд хэрэглэх юм.
Мөн л гар аргаар хийсэн чавх. Тусгал сайтай учир энэ аргыг түлхүү хэрэглэдэг.
"Sham 2″ нэртэй цэргийн машин. Энэ машин нь нэг үгээр хэлбэл гар аргаар хийсэн танк.
"Танкандаа" камер суулгаж, улмаар видео тоглоомны гар удирдлагыг пулемёт буундаа холбож дотроос нь удирдаж бууддаг. Энэ машин болон камерыг тун ч энгийн аргаар хийсэн болохыг та бүхэн харж байна.
Машин гаднаасаа ийм харагддаг. 100 хувь гар аргаар хийсэн төмөр машин.
Гар аргаар хийсэн пуужин харвагчаа дайснуудынхаа эсрэг чиглүүлэн байрлуулж байна.
Сирийн босогчдын гэрүүд ихэвчлэн буу зэвсгийн агуулах маягтай болжээ.
Засгийн газрын цэргүүд рүү галлаж байна.
Буугаа угсарч буй босогч цэрэг.
Бууны хошуунд тэсрэх бөмбөг суурилуулж буудаж байна. Үүнийг нэн шинэ арга гэж хэлэхэд болно.
Шинэ загварын маш хүчтэй дэлбэрэх тэсрэх бөмбөг. Үүнийг хийтэй хослуулан хэрэглэх бөгөөд тарих уршиг нь маш их.
Дайснууд ханын цаана байгаа эсэхийг шалгаж байна.
Агаарын нисэх хүчний эсрэг хэрэглэх алсын тусгалтай пуужинг ч тэд үйлдвэрлэж чаджээ.
Үүнийгээ төгс ашиглахын тулд смартфоны луужинг ашиглаж байна.
Гар мухардах үед "молотов" ч тэдэнд хэрэгтэй.
Тэдний хийсэн хамгийн хүчирхэг автоматуудын нэг.
Ашиглаж дууссан пуужин хөөргөгч. Үүнийг мэдээж дахин хэд хэдэн удаа ашиглана.
Бас нэгэн төрлийн пуужин харвах хэрэгсэл.
Хамгийн өргөн ашигладаг тэсрэх бөмбөгийн чавх.
Галын хорын баллоныг тэсрэх бөмбөг болгон ашиглаж байгаа нь.
Өөрсдийн бүтээсэн пуужингаа туршиж байна.
Босогчдын бий болгосон нууц зэвсгийн үйлдвэр.
Э.Мөнхнасан






































0 comments:
Post a Comment