Сирийн сөрөг хүчний удирдагчдын нэг Моуз ал-Хатиб
Сирийн ард түмний хууль ёсны төлөөлөгч гэж дэлхийн олон улс орны хүлээн зөвшөөрсөн гол гол сөрөг бүлгийг нэгтгэдэг Сирийн үндэсний эвсэл цаашид олон улсын хэд хэдэн уулзалтад оролцохоос татгалзав. Сирийн ард түмний эсрэг үйлдсэн гэмт хэргийн талаар дэлхийн хамтын нийгэмлэг "ичмээр" таг чиг байгааг эсэргүүцэж ийм алхам хийж байна гэж эвсэл мэдэгджээ.
Энэ долоо хоногт Ром хотод болох ёстой "Сирийн анд нөхдүүд" гэдэг олон улсын бүлгийн уулзалтад оролцохгүй байхаар шийдвэрлэж, түүнчилэн Москва, Вашингтонд болох хэлэлцээнд оролцох тухай саналыг хүлээн авьахгүй гэж эвсэл мэдэгдсэн байна.
Эвсэл мэдэгдэлдээ Сирид өдөр бүр үйлдэгдэж буй гэмт хэргийн тухай "олон улсынгхэмжээнд таг дуугүй байгааг" шүүмжилээд, энэ нь "хоёр жил үргэлжилж буй аллага хядлагад хамсан оролцож байгаа хэрэг хэмээн үзэж байна" гэж дурджээ.
Башар Асадын засгийн газарт зэвсэг нийлүүлж байгаа Орос улсыг хамгийн эрс хатуу шүүмжилсэн байна. Алеппо хотыг хянаж байгаа босогчдын эсрэг оросын пуужинг хэрэглэж байгаа нь эвслийнхэнд онцгой зэвүүцэл төрүүлж байна.
НҮБ-ын тоо баримтаас үзвэл, хоёр жилийн мөргөлдөөний хугацаанд Сирид 70 мянгаас цөөнгүй хүн амь үрэгдээд байна.
С.Золбоо
0 comments:
Post a Comment