Францын жүдочид Монголд ирлээ
Өнөөдөр 9 цаг 49 минут
Жин, жингийн ангилалд дэлхийд данстай тамирчдыг нэгтгэсэн Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр Францын жүдочид өчигдөр Монголд хөл тавилаа. Ирэх дөрөвдүгээр сард таван тивийн аварга шалгаруулах тэмцээн болох тул Францын жүдочид Европын аварга, цаашлаад ирэх тавдугаар сард болох "World Masters"-ын бэлтгэлээ базаахаар ийнхүү Монголд ирсэн байна. Францын жүдо бөхийн холбооноос МЖБХ-д онцгойлон хүсэлт тавьсны дагуу Лондонгийн олимпийн шагналын тавцанд Гавьяат тамирчин С.Ням-Очиртой мөр зэрэгцэн зогсч, хүрэл медаль зүүж байсан Уго Легранд тэргүүтэй хөнгөн жингийн бөхчүүд Монголд хүрэлцэн иржээ. Тэд 21 хоногийн турш Монголын хөнгөн жингийн жүдочидтой хамтарсан бэлтгэл хийгээд буцах гэнэ.С.ЦЭЛМЭГ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment