Оскар 2013-ын эзэд тодорлоо

Кино академийн тэргүүн дээд шагнал гардуулах "Оскар"-ын наадам орон нутгийн цагаар 24-ны 17:30 цагт, харин Монголын цагаар 25-ны 09:30 цагт Лос-Анжелес хотын "Долби" театерт зохион байгуулагдлаа. Түүнчлэн Америкийн кино академийн 6 мянга орчим гишүүн номинаци бүрт саналаа өгч тодоруулдаг юм.  85 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн наадам анх удаа онлайнаар санал хурааснаараа онцлогтой. Нийт 24 төрөлд олон арван уран бүтээлчиийн шилдэг кинонууд өрсөлдсөнөөс "Лайф оф Пай" буюу "Пай-ын амьдрал" кино нийт дөрвөн шагнал, "Арго" болон "Лес Мисерэблес" кинонууд тус бүр гурван шагнал харин "Жанго Анчэйнд", "Линколин" болон "Скайфол" зэрэг кинонууд тус бүр хоёр шагналыг хүртсэнээр тус наадмаас хамгийн олон шагналыг авсан уран бүтээлүүдээр шалгарлаа. Энэ жилийн шилдгүүдэээс онцлон танилцуулж байна.

Энн Хэтуэй анхны Оскар авлаа

Нью-Йоркоос гаралтай жүжигчин Энн Жаклин Хэтэуэй 85 дахь удаагийн "Оскар"-ын кино наадмын шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчний шагнал хүртлээ. 30 настай жүжигчин анх удаа тус наадмаас шагнал авч байгаа нь энэ юм. Тэрбээр Сэлли Филд (Lincoln), Хелен Хант (The Sessions), Жэки Вэйвер (Silver Linings Playbook) нартай өрсөлдж энэ нэр  хүндтэй шагналын гардсан билээ. Түүний тоглосон "Les Miserable" кино өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Лондонд нээлтээ хийж, энэ оны нэгдүгээр сараас дэлхий нийтийн хүртээл болсон юм. 61 сая ам.доллараар бүтсэн  энэхүү кино одоогийн байдлаар 379.3 сая ам.долларын орлого олоод байна. Энн Хэтэуэй "Les Misйrables"-т тоглосноороо Их Британийн кино наадмаас шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн.

Дуучин Адель "Оскар"-ын шагнал хүртлээ

Их Британийн дуучин Адель Адкинс "Жэймс Бонд"-ын сүүлийн цуврал "Skyfall" киноны дуугаар "Оскар"-ын наадмын киноны шилдэг дууны төрөлд ялалт байгууллаа. "Skyfall" дууны үг, аяыг Адель болон Пол Эпворт нар зохиосон юм. Энэхүү уран бүтээл шилдгийн төлөө "Chasing Ice" киноны дуу "Before My Time", "Ted" хүүхэлдэйн киноны дуу "Everybody Needs A Best Friend", "Life of Pi" киноны дуу "Pi"s Lullaby", "Les Miserables" киноны дуу "Suddenly" хэмээх уран бүтээлтэй өрсөлдсөэөөс шалгарсан юм. 24 настай дуучин бүсгүй "Skyfall" дуугаараа өмнө нь Алтан бөмбөрцөг, Хьюстоны кино наадам, Их Британийн хөгжмийн наадмаас шилдгийн шагнал хүртсэн юм.

"Amour" гадаад хэл дээрх шилдэг киногоор шалгарлаа

Австралийн найруулагч Майкл Ханекегийн бүтээл "Amour" кино "Оскар"-ын наадмаас гадаад хэл дээрх шилдэг киноны төрөлд шалгарсан нь яахын аргагүй нүдээ олсон шагнал байлаа гэж ёслолын ажилагаанд ирсэн хүмүүс санал нэгтэй хэлэв.

Хайр дурлалын сэдэвт тус бүтээл нь өнгөрсөн оны есдүгээр сард Германд, аравдугаар сард Францад нээлтээ хийсэн юм. "Amour" 7.29 сая еврогийн өртгөөр бүтсэн бөгөөд 18.3 сая ам.долларын орлого олжээ. Киноны гол дүрд Маргарет Менегоз, Стефан Арндт нар тоглосон юм.

Даниэль Дэй-Льюс гурав дахь удаагаа "Оскар" хүртэв

Их Британийн жүжигчин Даниэль Дэй-Льюс 85 дахь удаагийн "Оскар"-ын кино наадмын шилдэг эрэгтэй жүжигчний шагналтан боллоо. Тэрбээр "Lincoln" кинонд тоглосноороо энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсон юм. 55 настай жүжигчин эр 1989 онд "My left foot", 2005 онд "There will be blood" кинонд тоглосноор "Оскар"-ын наадмаас гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртэж байсан юм. Ийнхүү Даниэль Дэй-Льюс Америкийн кино академийн түүхэнд гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд гурав дахь удаагаа ялалт байгууллаа.  Тэрбээр 1957 оны дөрөвдүгээр сарын 29-нд Лондон хотод мэндэлсэн бөгөөд 1970 оноос тайз, дэлгэцийн бүтээлд тоглох болсон байна.

Э.Мөнхнасан

0 comments:

Post a Comment