Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг хүүхэд, залуучуудын футзалын "Дуулиан 2020" тэмцээн ирэх сарын 2-нд эхлэх гэж байна. Энэ жил оюутны Универсиад наадам болж байгаа учир оюутны баг оролцохгүй аж. Тэмцээн охид, хөвгүүдийн 11, 13, 15, 17 насны ангилалд явагдах бөгөөд 70 сургуулийн 200 баг оролцохоор бүртгүүлжээ.
Тэмцээний техникийн зөвөлгөөний хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн II сургууль дээр болно. Энэ хурлаар нийт оролцох багууд бүрэн тодорч, улмаар багуудын оноолт гарна. Энэ жилийн тэмцээний шагналын сан 30 сая төгрөгт багтаж буй бөгөөд хөгжөөн дэмжигчийн шилдэг нэг сургуулийг шалгаруулж гурван сая төгрөгөөр урамшуулах ажээ.
Д.Цэцэг
0 comments:
Post a Comment