НҮБ-ын Аюулгүйн зөвлөл бен Ладенг хар данснаас хасав

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл (АЗ) "Аль-Каида" бүлэглэлтэй холбоо сүлбээтэй  хүмүүс блон байгууллагуудыг оруулсан хар данснаас Усама бен Ладеныг хасав гэж даваа гарагт Ройтерс агентлаг мэдээлжээ. Жагсаалтад орсон хүмүүс болон байгууллагуудын эсрэг санхүүгийн хориг арга хэмжээ авч, түүнчилэн дэлхийн улс орнуудаар явахыг  хориглодог юм.

НҮБ-ын АЗ-ийн мэдээлснээр,  бен Ладеныг бүр хоёрдугаар сарын 21-нд хар данснаас албан ёсоор хасчээ. Гэвч  энэ захирамжийг эцэслэн батлагдахад  бен Ладены мөнгөн хөрөнгө байгаа орнууд НҮБ-ын АЗ-ийн "Аль-Каида" бүлэглэлийн эсрэг хориг арга хэмжээ авах асуудал эрхэлсэн хорооны асуулгад хариулах ёстой юм. Хадгаламжийг хар дансанд орсон хүмүүс юмуу байгууллагуудад шилүүлэхгүй, эсвэл террорын зорилгоор ямар нэг байдлаар ашиглахгүй гэсэн баталгааг эдгээр орон гаргаж өгөх ёстой юм. Ингэсний дараа нь бен Ладены санхүүгийн хөрөнгийг битүүмжлэхээ болих ажээ.

НҮБ-ын АЗ-ийн  "Аль-Каида"  бүлэглэлийн эсрэг хориг арга хэмжээ авах асуудал эрхэлсэн хорооны хар дансанд одоо 233 хүн, 63 байгууллага байгаа  гэнэ.  Усама бен Ладеныг 2011 оны нэгдүгээр сард энэ хар дансанд оруулсан юм.

"Аль-Каида" бүлэглэлийн толгойлогч асан Усама бен Ладеныг бэхлэгдсэн харшдаа удаан хугацааны туршид нуугдаж байсан Пакистаны Абботтабад хотод америкийн тусгай зориулалтын хүчнийхэн 2011 оны тавдугаар сарын 1-нд устгасан билээ.

Пакистанд үлдсэн  бен Ладены төрөл төрөгсдийн хүмүүс 2012 оны дөрөвдүгээр сард өөрийн эрх орон Саудын Аравид буцсан байна. Зарим мэдээгээр, тэдний дунд гурван бэлбэсэн эхнэр, долоон хүүхэд, таван ач, зээ  нь байжээ.

С.Золбоо

0 comments:

Post a Comment