Дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй "Оскар"-ын шагнал гардуулах ёслол ням гарагт Лос-Анжелос хотод болно. Энэ жил зохион байгуулагчид 50 шагналтанд зориулан тус бүрдээ 900 долларын үнэтэй, 24 каратын алтан түрхэцтэй 50 баримал бэлтгэсэн байна. Кино урлагийн энэ гол шагнал нь түүний эзний статусыг супер одын зиндаанд тэр даруй гаргадаг юм.
"Алтан рыцарь" оногдохгүй нэр дэвшигсэд гэртээ бас гар хоосон буцахгүй. "Оскарын сунгаанд" оролцогч бүх хүнд 45 мянган долларын өртөг бүхий үнэтэй бэлэг гардуулах юм.
Ивээн тэтгэгч-компанийн төлөөлөгчдийн хэлснээр, хүн бүр нэр дэвшигчийн иж бүрдэл авах ажээ. Бэлгийн нандин богцонд Гавайи, Австрали, Мексикт аялах эрхийн бичиг, Лос-Анжелесийн спортын шилдэг дасгалжуулагч нартай хичээллэх эрхийн бичиг, теннисний онцгой брэндийн гутал байна. Бусад аятайхан бэлгийн дотор тусгай эмнэлэгт төлбөрийг нь хийсэн эмчилгээ хийлгэх сертификат, тухайлбал залуужуулах тариа, бие махбодийг цэвэрлэх, жин хасах эмчилгээ, нэртэй СПА-салоны үйлчилгээ, зүүний курс эмчилгээ зэрэг байна. Үүнээс гадна, багцанд дэлхийн хэд хэдэн олон улсын нисэх буудлын "ВИП-танхим"-аар жилийн турш үйлчлүүлэх цагаан алтан карт байх болно.
Өөрөөр хэлвэл, ийм аятайхан бэлэг нь ялагдсан харууслаа дарж, таагүй бодлоо сатааруулах боломж олгох юм.
Орон нутгийн цагаар 16 цагт /УБ-ын цагаар хоёрдугаар сарын 25-ны өглөөний 09 цаг/ шагнал гардуулах ёслол эхлэхэд улаан "оскарын хивсэн" дээгүүр одууд явж өнгөрнө. Энэ жил өмсөхийг зөвлөж буй хувцасны хийц загвар нь "Блэк тай" байх бөгөөд үүний дагуу эмэгтэйчүүд нь хэр тааруу энгэрийн ухаадастай оройн урт даашинз өмсөж, үнэт зүүлт зүүж, үсээ аятайхан янзалж, харин эрчүүд нь смокинг өмсөж, эрвээхэй зангиа зүүсэн байх ёстой ажээ.
Улаан хивсэн дээгүүр явж өнгөрөх үзүүлбэр нь голливудын загвар зохиогчдын хувьд сэтгэл догдлуулсан, хамгийн гол үйл явдал байдаг. Ингэж явж өнгөрснөөс хойш хэдхэн минутын дараа сэтгүүлчид энэ жил "Оскар"-ын шагнал гардуулах ёслол дээр чухам хэн хамгийн ганган сайхан хувцаслаж, харин хэн хайш яайш хувцас сонгосныг сэтгүүлчид дэлхий нийтэд нэгд нэгэнгүй мэдээлэх болно.
С.Золбоо

0 comments:
Post a Comment