97 кг-ийн жинд Сидней-2000 олимпийн аварга, 1999 оны дэлхийн аварга цол хүртэж явсан ОХУ-ын бөх Сагид Муртазалиев олимпийн алтаа эргүүлж өгөхөө зарлав. ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Роггегийн нэр дээр бичсэн ил захидалдaa Бөхийн спортыг гадуурхсан ОУОХ-ны шийдвэрийг эсэргүүцэж ингэх болсноо дурджээ. Түүний шийдвэрийн тухайд Оросын бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили "Надад хэлэх зүйл алга. Энэ бол түүний хувийн шийдвэр" гэсэн аж.
Энэ тухай "Интерфакс" агентлаг уламжилсан байна.
М.Бүүвэй
0 comments:
Post a Comment