Ромын пап сүүлчийн номлолоо хийлээ

Ромын пап 16 дугаар Бенедикт өчигдөр өөрийн сүүлчийн номлолоо Ватиканы сүмд хийлээ. Ингэснээр тэрээр өөрийн дараагийн залгамжлагчдаа суудлаа тавьж өгч буй хэрэг болж байгаа  юм. Энэхүү номлолын сонсохоор гэгээн Петерийн талбайд мянга мянган хүн хүрэлцэн иржээ. Тэрээр өнгөрсөн найман жилийн хугацаанд бурханы өмнө үнэнч шударгаар ажилласанаа олны өмнө хэлж дэлхийн бүх хүмүүстэй болон өөрийн орны ард иргэддээ хамгийн сайн сайхныг хүссэн аж.

Пап өнгөрсөн долоо хоногт өөрийн энэхүү өндөр дээд албыг хаших боломжгүй болж байгаагаа албан ёсоор зарласан. Учир нь түүний эрүүл мэндийн байдал сайнгүй байгаатай холбоотой. 16 дугаар Бенедикт өөрийн хүсэлтээр суудлаасаа буух болсон цөөн папуудын нэг болж байгаа юм. Түүнчлэн папын дэг ёсны 1500 гаруй жилийн түүх, олон нийтэд ил болсон 600 жилийн түүхэнд тэрээр нэлээд өндөр насандаа энэ суудалд заларсан папуудын нэг болж байжээ.

Харин сүмийнхэн түүний орыг залгамжлах дараачийн папыг сонгох ажилд нэлээд анхаарлаа хандуулж байгаа юм. Мэдээж хэрэг ингэхдээ бүх талаараа үнэнч бурханы төлөө хүнийг сонгох ёстой. Ямар нэгэн байдлаар шударга бус үйлдэл гаргах, биеийн болон сэтгэлийн нүгэл үйлдэх буруу санаатанд энэ ариун суудлыг оноож болохгүй гэсэн үүднээс дараачийн папыг хэн байх вэ гэдэгт нэлээд нухацтай хандаж байна. Учир нь сүүлийн  жилүүдэд католик сүмүүдэд гарах бэлгийн хүчирхийлэл ихсэж байгаа нь олон нийтийн сэтгэлийг зовоох болсон. Ариун номын газарт ирэсэн охид, эмэгтэйчүүд тэр ч бүү хэл бага насны хөвгүүдэд энэ төрлийн дарамт учирч байсан нь илчлэгдэж байгаа.

Тиймээс сүмийн дотоод журам, сүм хийдийг ахалж, удирдаж байгаа хүмүүс туйлын үнэнч шударга байх ёстойг чандлан эрхэмлэж байгаа аж. Хэдийгээр баттай эх сурвалж биш ч гэсэн 16 дугаар Бенедиктийг энэ мэт шударга ариун явдал сүмд алдагдаж байгаагаас албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр бууж байгаа гэх мэдээлэл ч  газар аваад байгаа юм.

Э.Мөнхнасан

0 comments:

Post a Comment