Т.Аятунгаагийн хүүхдийн эцэг баримт дэлгэлээ

Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт сэжиглэгдэн Интерполоор эрэн сурвалжлагдаж буй  манай улсын иргэн Т.Аяатунгаагийн нөхөр болох Чарльз Эдвард Эргэн  нь өөрийн фэйсбүүк хуудсандаа хүүхэдтэйгээ холбоотой баримтуудыг нийтэлжээ.

Чарльз Эдвард Эргэний мэдээлснээр Т.Аяатунгаа нь охин Тэргэлсарангаа зодож гэмтээснээс биеийн байдал нь хүнд Филиппин улсын Тагүй хотын эмнэлэгт эмчлэгдэж буй тухай дурджээ. Түүнчлэн  эмнэлгийн оношлгооны бичгийг  фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд дэлгэсэн байна.

Мөн  Хүүхдийн эцэг Чарльз Эдвард Эргэн нь хүүхдээ асран хамгаалах эрхтэй гэдгээ дурдаад асран хамгаалах эрхийг нь магадлан итгэмжилсэн гэрчилгээгээ ч баримтаар хавсаргажээ.

  Харин хүүхдийнхээ асуудлаар Т.Аяатунгаа   хэвлэлийнхэнд хандсан юм. Тэрбээр   Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа асуудлыг огт мэдэхгүй, тийм зүйл байгаа бол нөхөртэй минь холбоотой гэсэн тайлбарыг сэтгүүлчдэд өгөөд өөрийгөө хохирогч гэдгээ дуулгасан.

Эл асуудалтай холбоотой Гадаад харилцааны яамнаас  өгсөн мэдээллээр Т.Аятунгаагийн нөхөр Чарльз Эдвард Эргэн нь  Т.Аятунгааг  "Хүүхэдтэй зүй бус харьцсан. Аюул учруулахыг завдсан" гэж Филиппиний цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасан байна.

 Эл асуудал шалгагдаж улмаар шүүхээр шийдвэрлэгдсэн гэсэн мэдээллийг  албаны эх сурвалж өгсөн юм.

 Тэгвэл Чарльз Эдвард Эргэн  гэж хэн бэ гэсэн асуултад Т.Аятунгаа тодорхой хариулт өгөөгүй ч бидний олсон мэдээллээр Монголд хөрөнгө оруулалтын чиглэлээр "Жи Эн Ай" гэх нэртэй компанийг байгуулсан.

Эл компани нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны Олимпийн гудамж хуучнаар Чехийн элчингийн гурван давхарт байрладаг болох нь тогтоогдсон Эх сурвалжийн мэдээллээр Чарльз Эдвард Эргэн нь Эрик Финлэйн болон Ричард Эл Соеор нартай хамтран "Жи Эн Ай" компанийг олон улсын хэмжээнд хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг гэх нэрийн дор монголчуудыг луйвардаж хууль бусаар ажиллагаа явуулж байсан гэх  мэдээлэл бий. Эл компанитай холбоотой асуудлыг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж буй.

Түүнчлэн Т.Аятунгаа нь Монголын цагдаагийн байгууллагад хүүхдээ хулгайлуулсан гэх гомдлыг гаргаад байгаа. Эл гомдлын мөрөөр хүүхэд алга болсон хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Зохион байгуулалтай тэмцэх хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа юм.

 Н.Түвшин

0 comments:

Post a Comment