Кейт Миддлтоны гэдэс овоо том болжээ

Бие шалтгаантай Кейт Миддлтон саяхан Лондон хотын нөхөн сэргээх "Hope House"  төвөөр орж, тэгэхэд  МахМara-гийн саарал өнгийн даруухан даашинзын цаанаас гэдэс нь овоо том харагдаж байгааг тэнд байсан хүмүүс болон хаана л бол хаана явж байдаг папарацци нар анзаарсан байна.

Кейт архины донгоос салахыг хүсч байгаа эмэгтэйчүүдэд тусладаг тус төвийг ивээн тэтгэдэг  юм. Кембрижийн гүнж тус төвд эмчлүүлж буй эмэгтэйчүүдтэй ярилдцаж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамжтай танилцжээ.

Кейт Миддлтоны бие маш сайн байгаа нь папарацци нарын зургаас тод харагдаж байна.

Хунтайж Уильям болон Кейт Миддлтоны анхны хүүхэд долоодугаар сарын эхээр  төрөх төлөвтэй байгаа ажээ.

С.Золбоо

0 comments:

Post a Comment