Америкийн Калифорни муж улсад хөх арьстай хүн аж төрдөг

Америкийн Калифорни муж улсын 58 настай эр нүүрнийхээ сонин өнгөөрөө бусад  хүнээс ялгаатай.  Арьсны үрэвсэл өвчнөө эмчлэхээр коллоидын мөнгө олон жил хэрэглэсэн шалтгаанаар  түүний арьс нь ийм хөх өнгөтэй болжээ. Пол Карлсон арван жилийн өмнө ийм өвчинтэй болсон байна.

Мань эр өөрийгөө эмчилэхээр шийдэж, ингэснээр коллоидын мөнгө, товчоор хэлэхэд, электролитийн аргаар гаргаж авсан мөнгөний уусмал  хэрэглэх болжээ.  Тэгээд гаргаж авсан уусмалаа мань эр ууж, үрэвссэн арьсандаа түрхэдэг байж.

Хэсэг хугацааны дараа түүний нүүрний арьсны өнгө чухамдаа өөрчлөгдөж эхлэсэн бөгөөд гэхдээ энэ үйл явц  зугуухан, бараг мэдэгдэхгүй шахам үргэлжилсэн байна. Полтай уулзалгүй хэдэн сар болсон найз нь түүний арьсны хачин өнгийг анх  анзаарчээ.

Полын нүүр царай хөх хөнгөтэй болсныг мөнгөтэй холбон тайлбарлаж болно гэж эмч нар хэлдэг байна. Цэвэрлэсэн мөнгийг дотуур тогтмол хэрэглэсэн юмуу олон жил мөнгө, түүний давстай ажилласны эцэст ийм байдал бий болдог аж.

Мөнгө хэрэглэх болсноос хойш хоёр-дөрвөн жилийн дараа энэ байдлын анхдагч шинж тэмдэг илэрч, харин  арьс ноцтой харлах үзэгдэл арван жилээс наана илэрдэггүй байна.  Эхлээд уруул, нүдний салслаг бүрхүүл болон  чамархай харлаж, буйл, амны салслаг бүрхүүлийн өнгө, түүнчилэн хумсны  толионы өнгө өөрчлөгддөг ажээ.

Энэ үед бие ямар нэг байдлаар хямрах болон эмзэг мэдрэмж  ерөөс төрдөггүй байна.

С.Золбоо

0 comments:

Post a Comment