Рауль Кастро албан тушаалаа орхих тухай цухуйлгав

Кубын Төрийн зөвлөл, Сайд нарын зөвлөлийн дарга Рауль Кастро  төрийн тэргүүний албан тушаалыг орхиж магадгүй эсэх талаар дурджээ.

Гавана хотын захад байдаг зөвлөлтийн интернационалч дайчны дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолд Оросын ерөнхий сайд Дмитирий Медведевийн хамт  оролцсоныхоо дараа 81 настай Рауль Кастро ийм санаандгүй мэдэгдлийг тоглоом шоглоомын маягаар хийсэн байна.

"Би огцрох бодолтой байгаа" гэж Кастро хэлэхдээ инээмсэглэжээ.

Би энэ жил 82 нас хүрнэ, надад албан тушаалаа орхих "эрх  бий". "Та нар надад итгэхгүй байна уу?  Яасан хүнд итгэдэггүй улс вэ?" гэж кубын удирдагч арга хэмжээнд оролцсон сэтгүүлчдэд хандан хэлэв.

Бүр хоёрдугаар сарын 24-ний ням гарагт Кубын Ардын засгийн  үндэсний ассамблей (нэг танхимт парламент) шинэ бүрэлдэхүүний анхны хуралдаанаа хийх юм.

Депутатууд Ассамблейн дарга, орлогч даргыг сонгож, түүнчилэн  гүйцэтгэх засаглалын дээд байгууллага болох

Төрийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлана. Үүнтэй холбогдуулан Рауль Кастро хуралдаан дээр өөрийнх нь хэлэх үгэнд "анхаарал хандуулахыг" уриалсан байна.

"Энэ нь сонирхолтой үг байх болно" гэж тэр тэмдэглэжээ. Парламентын гишүүд түүний бүрэн эрхийг таван жилээр сунгах төлөвтэй байна.

Төр, намын гол гол албан тушаалд ажиллах хугацааг хоёр таван жилээр хязгаарлах хэрэгтэй гэж  2008 оноос Куба улсыг албан ёсоор тэргүүлж буй Рауль Кастро нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Гэсэн ч тус орны хууль тогтоомжид одоо болтол зохих өөрчлөлт оруулаагүй байна.

ххх   ххх    ххх

Кубад айлчилж байгаа Оросын ерөнхий сайд Дмитирий Медведев Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастротай уулзжээ. Уулзалт албан ёсны бус байдалд болсон гэж Медведев сэтгүүлчдэд хэлсэн байна.

Уулзалт ярианы үеэр Кубын эдийн засгийн хөгжил, дэлхийн дулааралт, түүнчилэн Оросын нутагт дэлбэрсэн солир зэрэг асуудал хэлэлцжээ. Кастротай ярилцахад маш сонирхолтой байсан гэж Медведев дурдсан байна. "Тэр олон улсын бүх үйл явдлыг маш сайн мэддэг юм байна" гэж Оросын ерөнхий сайд хэлжээ.

С.Золбоо

0 comments:

Post a Comment