Хятадын корпорациас Б.Обамагийн талаар гаргасан нэхэмжлэлийг америкийн шүүх хэлэлцэх болжээ

Хятадын хүнд даацын машины "Саньи" корпорацын ерөнхий захирал Сян Вэньбо бямба гарагт өөрийн албан ёсны микроблогт бичихдээ,  хятадын "Саньи" корпорацаас АНУ-ын ерөнхийлөгч Б.Обамагийн талаар гаргасан  нэхэмжлэлийг америкийн шүүх хэлэлцэхээр хүлээн авсаныг мэдэгджээ.

Компанийн сурталчилгааны хэлтсийн хариуцлагатай ажилтантай Синьхуа агентлагийн сурьвалжлагчийн хийсэн ярилцлага энэ мэдээллийг нотлосон байна.

Хятадын "Саньи" компанийн охин компани болох америкийн "RALLS" компаниас АНУ-д хэрэгжүүлж буй салхины эрчим хүчний салбарын төслийг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна гэсэн шалтгаанаар хаах тухай захирамжид АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 2012 оны есдүгээр сард гарын үсэг зурсан юм.

АНУ-ын гадаадын хөрөнгө оруулалтын хорооноос гаргаж, АНУ-ын ерөнхийлөгчийн зөвшөөрсөн шийдвэр нь "RALLS" компанийн үндсэн хуулийн  эрхийг зөрчлөө.  "RALLS" компани өөрийн хууль ёсны эрхийг хууль тогтоомжийн дагуу  хамгаална  гэж өнгөрсөн оны аравдугаар сард хийсэн хэвлэлийн хурал дээр "Саньи" компанийн төлөөлөгчид мэдэгджээ.

С.Золбоо

0 comments:

Post a Comment