Замын цагдаагийн газраас ирүүлсэн мэдээгээр өнгөрсөн онд зам тээврийн ослоор 43 хүүхэд нас барж, 183 хүүхэд бэртэж гэмтсэн байна. Гэтэл энэ оны эхний гурван сарын байдлаар 160 хүүхэд бэртэж хоёр хүүхэд нас баржээ. Энэ тоог өмнөх онтой харьцуулахад өсөх хандлагатай байгаа гэнэ. Зөвхөн энэсарын 8-наас өнөөдрийг хүртэл 22 хүүхэд зам тээврийн ослын улмаас бэртэж гэмтсэн байна. Иймд эцэг эхчүүд, сургууль, цэцэрлэгийн багш нар хүүхэд багачуудынхаа аюулгүй байдалд анхаарлаа хандуулахыг ЗЦГ-аас анхааруулж байна. Мөн тээврийн хэрэгсэлийн жолооч нар анхаарал болгоомжтой авто замын хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.
П.Наран

0 comments:
Post a Comment