Монгол улсын засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн "Зөв Монгол хүүхэд" хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан аж. Тиймээс хүүхдийн хөгжлийн шаталсан хөтөлбөрийн нэг болох "Эх орон-36" хөгжлийн хөтөлбөрийн нээлт маргааш Найрамдал зусланд эхлэх аж.
Хөтөлбөрт нийслэлийн зургаан дүүргийн 14-16 насны 3300 хүүхэд, 330 аравт болж хамрагдах юм байна. Уралдаанд оролцогч хүүхдүүдийг тодорхой шалгуур үзүүлэлтээр сонгож, сургууль бүрээс шалгарсан 15 хүүхдийг Олон улсын Найрамдал төвд улсын зардлаар үнэгүй амрааж, "Эх орон-36" хөтөлбөрт хамруулах юм. Энэхүү хөтөлбөрийн нь Монголын хүүхэд өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх, бие даасан байдал, оролцоог дэмжих, бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг, өрсөлдөх чодвартай иргэн бэлтгэх, цаашид үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, Монголын бүх хүүхдийн хамруулах, хөгжлийн үнэлгээний тэмдэгтийг хэрэглэх загвар бий болгоход оршиж байгаа аж.
Энэхүү "Эх орон-36" хөтөлбөр ирэх наймдугаар сарын 15-ныг хүртэл гурван үе шаттайгаар хэрэгжих юм байна.
П.Наран
0 comments:
Post a Comment