540 өргөдөл, гомдол иржээ

Нийслэлийн иргэдээс өнгөрсөн долоо хоногт нийт 540 өргөдөл, гомдол ирүүлжээ.Нийт өргөдөл, гомдлыг төрлөөр нь ангилвал барилга барих хүсэлтийг 37, хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийн тухай 27,  барилга байгууламжид хаяг, дугаар олгох тухай 18, цахилгаан, дулаан, усан хангамжийн шугам сүлжээний тухай 18 өргөдөл, гомдлыг тус тус ирүүлсэн байна.

Иргэдээс ирсэн дээрх өргөдөл, гомдлыг дунджаар 2 хоног 10 цаг 41 минутанд шийдвэрлэж байгаа бол 420 өргөдөл, гомдол шийдвэрлэх шатандаа байгаа аж.

Д.Цэцэг

0 comments:

Post a Comment