Нийслэлийн иргэдээс 575 өргөдөл, гомдол иржээ

Нийслэлийн иргэдээс өнгөрсөн долоо хоногт нийт 575 өргөдөл, гомдол иржээ. Эдгээрээс нийслэлийн "Лавлагаа, мэдээллийн төв"-ийн  "Call center-1200" тусгай дугаарын утсанд 167 өргөдөл, гомдол ирснээс 51-ийг нь шийдвэрлэсэн бол,  www.ub 1200.mn  цахим хуудсаар ирсэн 23 өргөдөл, гомдлын 10-ыг нь, шинэчлэлийн Засгийн газрын "11-11 Төв"-д ирсэн 144 өргөдөл, гомдлын  39-ийг нь, нийслэлийн "Иргэдийг хүлээн авах төв"-д хандсан иргэдээс  ирсэн 150  өргөдөл, гомдлын 49-ийг нь, нийслэлийн харъяа байгууллагуудад хандаж ирсэн 91 өргөдөл, гомдлын 11-ийг нь тус тус шийдвэрлэжээ.

Нийт өргөдөл, гомдлыг төрлөөр нь ангилвал хог цэвэрлэгээ, тээвэрлэлт, нийтийн бие засах газар , автозамын ачааллыг бууруулах шийдвэр, үйл ажиллагааны тухай, гэрлэн дохио, замын хөдөлгөөний удирдлага, хяналт, зар сурталчилгаа, мэдээллийн самбарын тухай 17 санал, барилга барих хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, барилга байгууламжид хаяг, дугаар олгох, газар өмчлөх, эзэмших, ашиглах  хүсэлт, барилга, инженерийн байгууламжийн гүйцэтгэлийн зураг хүлээлцэх тухай нийт 125 өргөдөл, гомдолыг  тус тус ирүүлжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 comments:

Post a Comment