Монгол Улс шинэ цагийн хөгжил дэвшилд хүрснээс хойш нэгэн зууныг туулаагүй байгаа ахуйд сэтгүүлзүйн салбар үүссэний 100 жилийн ойг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Сэтгүүлч хэмээх мэргэжил нэгэн зууныг өртөөлж, сэтгүүлзүйн салбар улс эх орондоо ахмад салбаруудын нэгэнд тооцогдож, ардчилсан нийгэм бүхий өнөө цагт эмч нь, манаач нь, шүүгч нь, засаглагч нь болсон гэдэг ээ. Гэсэн хэдий ч зуун настай ч сэтгүүлзүй балчир байна, хэдий засаглагч хэмээгдэвч сэтгүүлчид эрхээ боогдуулсаар байна. Өнгөрсөн зууны хэдийд нь сэтгүүлч хүн үзгээ хурцалж, нийгмийн булингарыг тунгаах байсан юм, магад тийм боломж олдоогүй биз. Харин энэ цагт л үзгийн хурц, ухааны мэргэнээр тунаж, хуршсан булингарыг арилгах боломж олдсонд сэтгүүлч бид баярлах ёстой.
Өнгөрсөн зуунаас гадна, ирээдүй мянганд нийгмийн эмч нь байхын төлөө өнөөдрийн энэ өдрийг угтаж, үдье.
Н.Өрнө
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ


















0 comments:
Post a Comment