“Бид спортынхон” өдөрлөг болно

Биеийн тамир спортыг олон нийтэд таниулан сурталчилах, иргэдийг спортод татан оролцуулах зорилгоор Спортын бэлтгэлийн төвөөс маргаашнаас эхлэн энэ сарын 31-ныг дуустал шат дараатай арга хэмжээнүүдийг зохион байгуулах гэж байна. Маргааш зохиогдох "Биеийн тамирыг эрхэмлэгч хамт олон" сэдэвт сургалтад дүүргүүдийн биеийн тамир, спортын хамтлаг, клуб, идэвхтэн манлайлагч нар оролцоно. Харин сургуулийн өмнөх насны хүүхдэд бие бялдрын боловсрол олгох арга зүй сэдэвт сургалт энэ сарын 29-30-нд болох аж. Үүнд дүүргүүдийн цэцэрлэгийн эрхлэгч, биеийн тамирын арга зүйч нар оролцох юм. Харин Автомашингүй өдөр буюу энэ сарын 31-нд "Бид спортынхон" сэдэвт өдөрлөг Спортын бэлтгэлийн төвийн өмнөх талбайд 11.00 цагаас болох юм байна.

П.Наран

0 comments:

Post a Comment