Бранжелина гэж хамтдаа нэрлэгдэх болсон Холливудын алдартай хосууд Брэд Питт, Анжелина Жоли нарын нэрийн дарс өнөөдрөөс худалдаанд гарч эхэллээ.
Брэд Питт, Анжелина Жоли нар дарсны бизнест хүчээ үзэх болоод удаагүй. Тэдний нэрийн дарсыг "Miraval" гэдэг. Эхний ээлжинд 600 мянган лонх дарс худалдаанд гаргаж байгаа аж. Шинэхэн дарс нэг лонх нь 139 ам.долларын үнэтэй гэнэ. "Chateau Miraval" дахь эдлэндээ дэлхий алдартай Францын "Château de Beaucastel" дарсыг үйлдвэрлэгч Перриний үйлдвэртэй ийнхүү хамтран гаргаж байгаа ажээ. Уг дарс Перриний гэр бүлийн алдарт "Château de Beaucastel" дарсны үйлвэрийн тав дахь үеийн бүтээгдэхүүн болж байгаа юм.
Э.Мөнхнасан

0 comments:
Post a Comment