Олны чимэг, дээлтэй багачууд

Өчигдөр Төв аймгийн Цагаан хөтөлд "Дүнжингарав 2013″ төвийн бүсийн хурдан морины хаврын уралдаан болж өнгөрсөн. Билгийн улирлын тийн ялгуусан хэмээгч Усан могой жилийн анхны бүсийн уралдаан, засгийн газрын шийдвэрээр зохиогдож буйгаараа онцлог бөгөөд өргөн олныг хамарсан үйл явдал болж өнгөрлөө. Хурдан морины тоосонд булагдахаар цугласан олон түмэн өөрсдөө уралдааны чимэг нь болдог. Үндэсний дээл хувцсаараа гангарсан олны дундаас соёл, уламжлалаа биедээ тээсэн багачууд бүр ч илүү чимэг болж байлаа.

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

0 comments:

Post a Comment