“Нийгмийн зүтгэлтэн” эмэгтэйчүүдэд одон гардуулав

МАН-ын Нийгмийн ардчилал, монголын эмэгтэйчүүдийн холбооноос удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан өнөөдөр "Ижий бурхандаа мөргөмүү 2013″ шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд улс төр, нийгэм, урлаг соёлын салбарт амжилт гаргаж яваа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болон улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эмэгтэйчүүд оролцов.

Энэхүү ёслолын ажиллагааг нээж УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Оюунхорол үг хэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга М.Энхболд, НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, МАН-ын УЗ-ийн хэрэг эрхлэх газрын хэлтсийн дарга нар хүрэлцэн ирж эмэгтэйчүүддээ баярын мэнд дэвшүүллээ.

Энэ үеэр Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны дээд шагнал болох "Нийгмийн зүтгэлтэн" одонг Улс орныхоо хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулж, ажил үйлсээрээ тэргүүлж яваа "Voice" группын дуучин Д.Отгонжаргал, Дэлхийн аварга, Олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Батцэцэг зэрэг эмэгтэйчүүдэд уг одонг гардуулав.

П.Наран

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

0 comments:

Post a Comment