Төмөр хөшиг гэдэг нь ЗСБНХУ-ын бий болгож, тус улс болон бусад социалист орныг Өрнөдийн капиталист орнуудаас олон арван жилээр тусгаарласан мэдээлэл, улс төр, хилийн хаалт хоригт өгсөн улс төрийн тодорхойлолт юм.
"Төмөр хөшиг" гэсэн хэллэгийг Уинстон Черчилль гаргаж тавьжээ. Чухамхүү Их Британийн ерөнхий сайд Черчилль 1946 оны гуравдугаар сарын 5-нд америкийн Фултон хотод үг хэлэхдээ, энэ хэллэгийг хэрэглэж, үүнийг улс төрийн сонгодог утгатай болгосон юм.
"Төмөр хөшиг" гэсэн хэллэг дэлхийн хоёр дайны үед Европт хэрэглэгдэж байсан хэдий ч, Черчилль Фултонд хэлсэн үгэндээ "Балтийн тэнгисийн Штеттинээс аваад Адриатын тэнгисийн Триест хүртэл европ тивд төмөр хөшиг бууж ирлээ…" гэж хэлсэн байна.
ЗСБНХУ болон Зүүн Европын орнуудад ил тод, нээлттэй байх бодлого явуулснаар 1980-ад оны сүүлчээр төмөр хөшиг унасан юм. Берлиний хана нурсан нь төмөр хөшиг бүрэн унасны бэлгэдэл болсон билээ.
С.Золбоо
0 comments:
Post a Comment