Харуулын байртай болно

Архангай аймагт аргал, янгир, буга зэрэг нутагшсан ховор ан амьтад энэ өвлийн хүйтэн, цас зуд, өвс тэжээлийн хомсдлоос болж үхэх аюул тулгарч байгаа юм. Үүнтэй холбогдуулан БОАЖГ-аас дээрх ан амьтдад өвс тэжээл хүргэж тэжээх ажлыг зохион байгуулжээ.

Энэ үйл ажиллагаанд байгал дэлхийгээ хайрлан хамгаалах эрмэлзэлтэй иргэд болон аймгийн БОАЖГ-ын мэргэжилтнүүд 140 боодол өвс, 100 гаруй кг хужир мараа, өвс тэжээлийг ууланд тарьж байгаа юм.

Цаашдаа эдгээр ховордсон ан амьтдаа  хамгаалахын тулд нөхөрлөлүүдтэй хамтран байнгын аюулгүй байдлыг алсаас ажиглах зориулалт бүхий  гурван харуулыг байрыг энэ хавартаа багтаан барих аж.

П.Наран

0 comments:

Post a Comment