Машинаас татгалзах өдөр

Ирэх ням гараг буюу энэ сарын 31-нд "Автомашингүй өдөр буюу машинаас татгалзах өдөр" тохионо. Энэ өдөр Улаанбаатарын нийт иргэдийг автомашингүй, тайван орчин болсон хотын төв гудамжуудаар тааваараа алхаж, дугуй унаж, дугуйн парад, гүйлтийн тэмцээн болон талбайн хүүхдийн гар зургийн уралдаан, урлагийн тоглолт, бөмбөрийн хамтлаг, дугуйн үзүүлэх тоглолт үзэж, эрүүл мэндийн мэдээлэл сургалтанд хамрагдахыг уриалж байна. Автомашингүй өдрийн өдөрлөг нь Сүхбаатарын талбай болон зургаан дүүргийн хариуцсан талбай дээр явагдах юм байна.

П.Наран

0 comments:

Post a Comment