Японы ресторанд сармагчингууд үйлчлэгчээр ажиллаж байна

Японы нийслэлд тансаг сайхан амтат хоолоороо биш, харин үйлчлэгчээрээ хүмүүсийн анхаарлыг татаж буй Каябуки гэдэг ресторан нээгджээ. Рестораны хоолны цэсэнд маш энгийн уламжлалт хоол болон саке архи байгаа ч, харин үйлчлэгчид тун ер бусын юм.

16 настай  Ят-чан, залуухан Фуку-чан гэдэг хоёр эм  сармагчин бусад үйлчлэгч  нартай эн тэнцүү ажиллана. Хоёр сармагчин хоол идэхийн нь өмнө үйлчлүүлэгч нарт гар цэвэрлэх алчуур  өгч, бас ундаа тараадаг байдаг. Сарманчингууд өөрийн төрхөөр үйлчлүүлэгчдийг эвгүй байдалд оруулахгүйн тулд хиймэл үс, нэрийн хувцас өмсөж, амны хаалт зүүдэг байна.

Рестораны эзэн Каору Оцука ярихдаа, миний хайртай Ят-чан сармагчин хоол идэхийн өмнө үйлчлүүлэгч нарт алчуур, ундаа өгөх зэргээр миний хийсэн бүх үйлдлийг дууриадаг байсан гэжээ. Залуу сармагчин  бүх зүйлийг эгчээсээ сурсан байна. Зочдын хэлснээр, сармагчингууд хүний хэл сайн ойлгож, захиалсан ундааг хооронд нь андуурдаггүй ажээ.

Амьтдыг хамгаалах хуулийн дагуу сармагчингууд өдөрт хоёр цагаас илүүгүй ажилладаг байна. Рестораны эзэн  бас шалмаг гавшгай 2-3 жижигхэн үйлчлэгч-сармагчныг ажилд авах  бодолтой байгаа ажээ.

С.Золбоо

0 comments:

Post a Comment