2012 оны орон нутгийн сонгуулийн дараа нийслэл, сум, дүүргийн удирдлага шинэчлэгдсэнтэй холбогдуулан Гамшгаас хамгаалах талаар төрийн бодлого хөтөлбөрийг танилцуулах "Гамшгаас хамгаалах арга хэмжээ" сургалтыг ирэх сарын 01-08-ны өдрүүдэд аймгуудын Засаг даргын Тамгын газарт зохион байгуулна.
Онцгой байдлын ерөнхий газраас 12 албан хаагч орон нутагт ажиллаж сум, дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, нийт 995 удирдах ажилтанд гамшгаас хамгаалах удирдлага, орон нутагт гамшгийн нөхцөл байдал үүссэн үед шуурхай арга хэмжээ авах чадвар олгох, гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг танилцуулан онцгой байдлын албаны үйл ажиллагаатай сурталчлах юм.
Уг сургалтыг орон нутгийн Онцгой бадйлын газар, хэлтэс хамтран зохион байгуулна. Орон нутгийн зарим Засаг даргын хүсэлтээр тухайн аймгийн Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах албадын бүрэлдэхүүнийг сургалтад оролцуулах саналыг тавьж байгаа бөгөөд нийт 1200 гаруй хүн хамрагдах аж.
П.Наран
0 comments:
Post a Comment