Хотын аварга гандболчид тодорлоо

Улаанбаатар хотын өсвөр үеийн аварга шалгаруулах гандболын  тэмцээн "Мон-Алтиус" БТДС-ийн спорт зааланд хоёр насны ангиллаар явагдаж, дүнгээ гаргалаа. Тэмцээнд ерөнхий боловсролын сургуулиудын 26 багийн 300 гаруй тамирчин оролцсноос 14-15 насны охидын ангилалд Ч.Бадамрагчаа дасгалжуулагчтай, С.Мягмарнаран  ахлагчтай 34-р сургууль, Б.Бадрангуй дасгалжуулагчтай, М.Энхчимэг ахлагчтай 57-р сургуулийн баг, А.Сонинцэцэг дасгалжуулагчтай, З.Энэрэл ахлагчтай 52-р сургуулийн багууд эхний байруудад шалгарсан юм. Харин энэ насны хөвгүүдийн багаас М.Баасанбат ахлагчтай 52-р сургууль, Б.Ганцэцэг дасгалжуулагчтай, Б.Буянтогтох ахлагчтай "Шинэ Монгол" сургууль, Ц.Цогзолмаа  дасгалжуулагчтай, Н.Нямдорж ахлагчтай 1-р сургуулийн багууд манлайлсан байна.

Харин 16-17 насны охидын багуудаас Н.Юнгээ дасгалжуулагчтай, О.Сүрэн ахлагчтай СХД-ийн "Ирээдүй" цогцолбор сургуулийн баг түрүүлэн, Б.Сувд-Эрдэнэ ахлагчтай 1-р сургуулийн баг удаалж, Н.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай, Х.Өлзийжаргал ахлагчтай 15-р сургуулийн баг гурав оржээ. Хөвгүүдийн багаас Б.Манлай ахлагчтай 1-р сургуулийн баг бусдыгаа илүүрхэн аваргалж, Н.Ганчөдөр ахлагчтай "Ирээдүй" цогцолбор сургууль, Ч.Энхтөр дасгалжуулагчтай, Б.Баяржаргал ахлагчтай "Аварга" дунд сургуулийн багууд шилдгүүдийн эгнээнд багтан, хотын аваргын алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар  шагнагдлаа. Байгууллагын дүнгээр шалгарсан Сүхбаатар дүүргийн лаборатори 1-р сургууль, Срнггиохайрхан дүүргийн "Ирээдүй" цогцолбор сургууль, Хан-Уул дүүргийн 52 -р сургуулийн багуудад Монголын гандболын холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энэбиш, Нийслэлийн БТСГ-ын мэргэжилтэн Б.Батсайхан нар шилдэг багийн цом, өргөмжлөлийг гардуулсан байна. Мөн Монголын Гандболын Холбооноос Нийслэлийн БТС-ын газраас гандболын спортыг хүүхэд,  залуучуудын дунд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн анхаарч, энэхүү тэмцээнийг ивээн тэтгэж явуулсныг сайшаалаа гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.

0 comments:

Post a Comment