Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ манай улсад айлчилж байна. Гэтэл УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, Монгол, Японы парламентын бүлгийн дэд дарга О.Баасанхүүг айлчлалын арга хэмжээнд оролцуулахгүй байгаа нь дипломат ёсноос гажиж байна. Эрхэм гишүүн О.Баасанхүү Улаанбаатар дахь Япон улсын ЭСЯ-нд хуулийн зөвлөхөөр хүртэл ажиллаж байгаад төрийн түшээ болсныг нь бодсон ч ноён Шинзо Абэгийн айлчлалын арга хэмжээнд хамгийн түрүүнд багтах учиртай хүний нэг. Түүнийг ийнхүү гадуурхсаны учрыг УИХ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс болохоор Засгийн газрын ХЭГ-т тохож, тус газрынхан Гадаад харилцааны яам руугаа чихэж байна.
Гэтэл хэргийн учир МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлан шалгах явцад Монголын талаас Японд хууль бусаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсанд оршиж байжээ. Яагаад гэвэл О.Баасанхүү өмнө нь Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байсан учраас айлчлалын арга хэмжээнд оролцуулбал Ерөнхий сайд Шинзо Абэд энэ талаар үг алдчихвал олон улсын хэм хэмжээг зөрчсөн булхайгаа дэлгэнэ хэмээн хаширласных аж. Уг нь төрийн ажилулс төрийн намуудын хоорондох зөрчлөөс өдөр шөнө шиг ялгаатай баймаар юм.
Г.Болор
0 comments:
Post a Comment