Дунд сургуулийн сурагчдыг сурагч гэдгийг нь батлахад дүрэмт хувцас чухал үүрэгтэй. Зах зээлээс өмнө улсын хэмжээний бүх сургуулиуд нэгэн ижил дүрэмт хувцсаар ижилсдэг байсан. Харин сүүлийн 20-иод жилд улсын сургууль, хувийн сургууль гэсэн ялгавартай болж, тэр ч утгаараа дүрэмт хувцасны хэв маяг ч өөрчлөгдсөн билээ. Тэгвэл өнөөдөр "Шинэ Монгол" дунд сургууль дээр нийслэлийн хэмжээний хувийн болон улсын сургуулийн сурагчид дүрэмт хувцасны өнөөгийн хэв маягийг сонирхууллаа.
Мөн сурагчид өөрсдийн хүсэл сонирхолд нийцсэн загварыг зохиосноо сонирхуулсан бөгөөд шүүгчдийн саналаар шалгарсан бүтээлийг дүрэмт хувцасны Загварын товчоодод санал болгох аж. Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд нийслэлийн 35 дунд сургуулийн сурагчид дүрэмт хувцасын өнөөгийн хэв загвараа сонирхуулсан бол зургаан сургуулийн сурагчид шинэчилсэн загвараа танилцуулсан юм.
Тэдний зохиосон загварын хувь өнгө хурц тод биед эвтэйхэн байхад анхаарсан гэнэ. Бага дунд ангийнханы загварт онцын өөрчлөлт ороогүй байв. Харин ахлах ангийн сурагчийн дүрэмт хувцас загварт чөлөөтэй биед эвтэйхэн байхыг тэд чухалчилсан аж. Хөвгүүд хүрэм, зангиагаа богиносгосон бол охид хантаазны энгэрээ нарийсгаж, мини юбка бүхий дүрэмт хувцас сонирхуулсан юм. Энэ нь орчин үеийн сурагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн загвар хэмээн тэд үзжээ.
П.Наран
Б.Батжаргал
























0 comments:
Post a Comment