Н.Энхбаярыг гадаадад эмчлүүлэхээр бэлтгэж эхлэв
49 минутын өмнө

МАХН-ын дарга Н.Энхбаярыг эрүүл мэндийн шалтгаанаар хоёрдугаар эмнэлгийн тусгай хэсэгт эмчилж буй билээ. Тэгвэл түүнийг гэр бүлийнхэн нь болоод намынхан нь гадаад улсад эмчлүүлэхээр хөөцөлдөж эхэлжээ. Мэдээж ял эдэлж байгаа хүнийг гадаадад эмчилж байсан тохиолдол үгүй ч, өвчний онош, эмчийн дүгнэлт зэргийг нь бүрдүүлэн боломжгүйг боломжтой болгохоор хичээж буй гэнэ. Энэ таамгыг тус намын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва батлан сүүлд өгсөн ярилцлагадаа "Надад итгэхгүй байж болно. Тангараг өргөсөн эрүүл мэндийн салбарын тэргүүлэх эмч, мэргэжилтнүүдийн гаргасан дүгнэлтийг хэлье. Эмч нар "Монгол Улсад шинжлүүлж болдоггүй, эсийн задрал явагдаад эхэлсэн. Яаралтай эмчлэхгүй бол амь насанд нь аюултай" гэж үзэж байгаа. Иймээс биеийн байдал болон сэтгэл санаанд анхаарах хэрэгтэй" гэж.
Одоогоор ийн ял эдэлж буй ялтаныг гадаад улс оронд эмчлүүлэх хууль эрх зүйн зохицуулалт байхгүй аж.
Б.МАНДАХ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
wtf usa d bol chi hereg hiigeed shorond orson l bol ylaa edleh eostoi te ued chinii shud ovdson bol ynzlana gesen oilgolt baihgui shuud l suga tatiishdee yagaad gevel chi hereg hiigeegui bsan bol shudee yanzluulchih baisiin gej hunii uhamsriig ni zasdag yum getel MGl d yu ve shorngoos engiin emnelgt hevteed odoo buur gadaad yvna genee haha nerteigeer ni USA n Florida d edlendee ireed emchluulmeer bna geed helchiheechdee MGL ulsaas luivardaj avsan mongo bgaa yum chin yahiin be geed salaavchaa gargaad hevtej bgui yu hahahaha
ReplyDelete