Ерөнхий сайд Н.Алтанхуяг баасан гариг бүрийн өглөө иргэдтэйгээ цахим хэлбэрээр холбогдон "Өглөөний шинэ санаа"-г нь сонсдог болсон. Энэ долоо хоногийн хувьд баасан гаригт бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаа тул "Өглөөний шинэ санаа" цахим уулзалтаа маргааш хийхээр болжээ.
Тиймээс иргэд пүрэв гарагийн өглөө 08.20-09.20 цагт www.zasag.mn сайтын тусгай цонхонд нэвтэрч, цахим ертөнцийн аль ч сувгаар холбогдон Засгийн газрын тэргүүнтэй санал бодлоо хуваалцах боломжтой. Ерөнхий сайд мэйл, мэссэнжэр, фэйсбүүк, твиттер сувгаар иргэдтэй шууд холбогдож, шинэлэг санаа, бүтээлч санаачилгуудыг сонсож, үр дүнд хүрэх боломжтойг нь ажил хэрэг болгох зорилготой юм.
Д.Цэцэг
0 comments:
Post a Comment