Монгол-Солонгосын хөрөнгө оруулалтаар анх байгуулагдсан үүрэн холбооны "Скайтел" компани олон улсын томоохон компаниудын логог хулгайлан ашигласан тухай эх сурвалжийн мэдээлэл манай сайтад ирлээ. Манайх олон улсын оюуны өмчийн тухай конвенцид нэгдсэн тул логогоо хулгайлуулсан нэр хүндтэй доорх компаниуд олон зуун сая төгрөг нэхэмжлэн Монгол улсыг шүүхэд өгвөл хариуцлага хэний нуруун дээр буух вэ. Сэрэмжлүүлэг болгох үүднээс энэхүү мэдээллийг хүргэж байна.
Баримт 1. Скай Медиа/Sky Media/ Үйлчилгээний Логог Скайтел компани Олон улсаас хулгай хийжээ.
"Скай медиа" үйлчилгээний лого Дижитал тоглоомоор тэргүүлэг "Три Ярч" Компанийн лого
Эх линк: http://www.skymedia.mn/mn/1 Эх линк: http://www.treyarch.com/
Баримт2. Скайтел компани NEX 3.75G Үйлчилгээний логог Дэлхийн Алдарт Xbox-оос хулгайлжээ.
NEX 3.75G" үйлчилгээний лого
Эх линк: http://www.skytel.mn/product/modem?id=76
"XBox 360″ -ийн лого
Эх линк: http://www.techhunter.co.uk/gadgets/xbox-720-rumours-round-up/03567/
Энэхүү мэдээллийг дэлгэрүүлэн уншигчддаа хүргэнэ.
Н.Түвшин

0 comments:
Post a Comment