Жанжин клубын орчим үерт автжээ

Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн нийслэл хотын зарим хэсэгт шар усны үерийн аюул нүүрлэдэг билээ. Үүний нэг жишээ нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Жанжин клубээс зүүн урагш зүгт байрлах гэр хорооллын гудамжинд шар усны аюул нүүрлэжээ.

Гэр хорооллын гудамж дундуур урссан их уснаас болон тээврийн хэрэгсэл болон иргэд  зорчиход ихээхэн хүндрэл учруулж байна. Энэ талаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс тодруулахад "Тус хорооны нутаг дэвсгэр болох гэр хорооллын гудамжаар урсаж байгаа усны эхэнд булаг байдаг.

Булгийн ус нь гэсээд хайлж эхэлснээс их хэмжээний ус урсаж, тэр нь шөнөдөө хөлдөөд байгаа юм. Мөн булгийн усны дээхнэ байх цэвэр усны шугам орчим өнгөрсөн онд газар шорооны ажил хийсэн. Уг газар шорооны ажлаас үүдэн гүний ус дээш гарч ирсэн байна.

Бид нийслэлийн Захиргчийн ажлын албаныханд уг асуудлыг танилцуулсан байгаа. Тиймээс богино хугацааанд усыг зайлуулах арга хэмжээ авна" гэв.

П.Наран

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

0 comments:

Post a Comment