Яг хоёр жилийн өмнө болсон сүйтгэлт газар хөдлөлт, цунами Японы зүүн хойд эргийг сүйрүүлж, "Фукушима-1" АЦС-ад осол гаргасан юм. Байгалийн гамшигт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхэд зориулсан гашуудлын арга хэмжээ өнөөдөр нийт орон даяар болж байна.
Сэргээн босгох ажил энд дуусах яагаа ч үгүй байгаа бөгөөд эрх баригчдын үзэж байгаагаар, 3-15 жил шаардагдаж болох ажээ.
Японы гол Хонсю арлын зүүн хойд эргийн орчимд Номхон далайд 9 баллын хүчтэй газар хөдөлж, үүний улмаас их эвдрэл сүйтгэл учирч, улмаар цунами үүссэн юм. Цунамийн өндөр зарим хэсэгтээ 40 метрт хүрч байжээ. Байгалийн гамшиг бүхэл бүтэн хотуудыг газрын хөрснөөс арчиж, АЦС-ад осол гарч, өргөн уудам нутаг цацраг идэвхит бодист хордсон юм. Сүүлчийн мэдээгээр, 2011 оны гуравдугаар сарын 11-ний эмгэнэлт явдалд 15881 хүн амь үрэгдэж, бас 2668 хүн одоо болтол сураггүй байгаа ажээ.
С.Золбоо
0 comments:
Post a Comment