Дижитал хамтлагийн дуучин, Монголын хип хоп холбооны тэргүүн Баавар буюу Ш. Батбаяр шоронд түлэгдсэн гэх мэдээлэл олны дунд тархаад хоёр гуравхан хоноод байна. Тэрээр одоогоор биеийн байдал нь дунд зэрэг байдалтайгаар нэгдүгээр хорооллын Саппорогийн хойд талд байрлах "Мөнгөн гүүр" эмнэлэгийн 3 дугаар давхарт цагдаа нарын хяналтан дор хэвтэн эмчлүүлж байгаа. Тэрээр "Дуу бүтээгч үндэсний төв"-ийн удирдах зөвлөлийн есөн гишүүний нэг бөгөөд өчигдөр орой 18 цагийн орчимд тус төвийн зургаан гишүүн түүний хэвтэн эмчлүүлж байгаа "Мөнгөн гүүр" эмнэлэгт очиж эргэлээ. Эдгээр зургаан гишүүнд "Сүнс" хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн, НҮБ-ын хүүхдийн элч дуучин, МУГЖ Т.Ариунаа, гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-орших, "New star" сдудийн захирал Л.Энхмандах нар Бааварыг эргэхээр ирсэн байсан. Тэднээс зарим зүйлийг тодрууллаа.
-Уучлаарай та нараас нэг зүйлийг тодруулах гэсэн юм? Энд та нарын ирсэн байгаа нь сонирхолтой байна?
Би "New star" студийн захирал Энхмандах гэж хүн байна. Бид "Дуу бүтээгч үндэсний төв"-ийн удирдах зөвлөлийн гишүүд. Баавар маань мөн "Дуу бүтээгч үндэсний төв"-ийн удирдах зөвлөлд байдаг. "Дүү бүтээгч үндэсний төв" гэдэг нь дууны урлагийг бүтээдэг, дуучин уран бүтээлчдийн эрх ашгийг хамгаалсан байгууллага байдаг. Та бүхэн мэдэж байгаа. Тэгээд бид Бааварынхаа одоо байгаа хэцүү байдлыг хоёр гурав хоног харлаа. Хоёр гурав хоног бид хоорондоо ярилаа. Манай удирдах зөвлөлд есөн гишүүн байдаг. Тэгээд бид өөрсдөө сэтгэл зовиноод тал талаасаа ярилцаж байгаад зургуулаа эмчилгээнийх нь зардалд нь нэмэр болоосой гэдэг үүднээс холбооноосоо мөнгөн тусламж өгөхөөр ирлээ.
-Нууц биш бол хэдэн төгрөг өгөх гэж байна?
500 мянган төгрөг өгөх гэж байна.
-Түрүүнд удирдах зөвлөлийн есөн гишүүн байдаг гэсэн? Хэн хэн байдаг юм бэ?
Зургаа нь энд ирчихсэн байна л даа. Нэг нь Баавар өөрөө байдаг. Батсүх маань ажилтай байгаа. Баажий өчигдөр ирсэн болохоор ирж амжсангүй. Бусад нь бүгд энд байна.
Баавар шоронд хоригдож байхдаа түлэгдэж амиа алдах дөхлөө. Үүнийг юу гэж үзэж байна вэ?
Энэ талаар одоодоо дэлгэрэнгүйгээр яримааргүй байна. Энэ талаар баасан гарагт бид "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 12 цаг 30 минутаас албан ёсоор мэдэгдэл хийнэ.Тэнд ирээд дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Эх сурвалж:www.aravt.mn





0 comments:
Post a Comment