“Дүүлэн нис” Кино орон даяар нээлтээ хийлээ

ДОЗ энтертайнментийн бүтээл "Дүүлэн нис" уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ киног  бүтээхэд гадаадын уран бүтээлчидтэй хамтран ажилснаараа онцлог болсон байна.

Дүүлэн нис" уран сайхны киног Монгол, Энэтхэг, БНСУ, Итали улсын кино найруулагч, зураач, жүжигчид хамтран бүтээжээ. Гол дүрүүдэд Монголын талаас жүжигчин Мөнгөнзул, Солонгосын талаас Канг Тас Уонг, Ли Хао Жин, Энэтхэгийн талаас Арвинд Алок нар тоглосон байна.

Тус киноны түүхэн хэсгийн зураг авалтыг Солонгосын баруун урд эргийн Нажу хэмээх хотын ойролцоо Солонгос улсын кино хорооны павилонд хийсэн байна.  Монголчуудын тухай өгүүлсэн энэ кино монгол хүн бүрийн сэтгэлд хүрч чадна гэдгийг уран бүтээлчдийн зүгээс хэлж байлаа.

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

0 comments:

Post a Comment