"Автомашингүй өдөр буюу машинаас татгалзах өдөр" маргааш болох гэж байна. Энэ өдөр Улаанбаатар хотын нийт иргэдийг автомашингүй, тайван орчин болсон хотын төв гудамжуудаар тааваараа алхаж, дугуй унаж, дугуйн парад, гүйлтийн тэмцээн болон талбай дээр хүүхдийн гар зургийн уралдаан, урлагийн тоглолт, бөмбөрийн хамтлаг, дугуйн үзүүлэх тоглолт болно.
"Автомашингүй өдөр"-ийн өдөрлөг нь Сүхбаатарын талбай болон зургаан дүүргийн хариуцсан талбай дээр явагдах юм.
Тус өдөр дор заасан хугацаа, хэсгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.
Д.Цэцэг
0 comments:
Post a Comment