“Алтан чагнуур”-ын эзэд өнөөдөр тодорно

Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос шилдэг эмч нарыг шалгаруулах "Алтан чагнуур" ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг уламжлал ёсоор гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн арга хэмжээ өнөөдөр 13.00 цагт МҮЭ-ийн  Соёлын төв ордонд эхэллээ.

Уг шагналд нийслэл хотын болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 50 гаруй эмч нэр дэвшиж байгаа бөгөөд нарийн мэргэжлийн төрлүүдээс шүүн хамгийн шилдэг 15 эмчийг "Алтан чагнуур" шагналын эздээр тодруулах юм байна. Энэхүү арга хэмжээ нь эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагддаг юм.

Д.Цэцэг

0 comments:

Post a Comment