Саяхан гуяндаа мэс ажилбар хийлгүүлсэн 26 настай дуучин Lady Gaga-г эмч нар хэвтрийн дэглэм сахь гэж зөвлөсөн аж. Поп дуучин бүсгүй тэдний зөвлөгөөг даган хэвтээд бүр залхаж орхижээ. Уйтгар, гунигаа тайлахын тулд тэрээр өөрийн туслахуудад томоо гэгчийн аквариум худалдаж аваад дэргэдээ байрлуулахыг үүрэгдсэн гэнэ.
Том хэмжээтэй усан санд ердийн загаснууд ямар харагдах байсан нь тодорхой. Гуппи юм уу скалярий загаснууд тэр дотор нь харагдахгүй байсан биз ээ. Тийм учраас түүнд зориулж Японоос 27 ширхэг кои загас худалдан авчирчээ.
"Тэрээр загасны тухай зүүд зүүдлэсэн гэж хэлсэн. Тиймээс хамгийн гоёмсог кои загаснуудыг авчрахыг хүссэн юм. Шилэн савтайгаа нийлээд загаснууд 60 мянган долларын үнэ хүрэв. Нэг тийм япон кои загасны үнэ 5000 долларт хүрдэг бөгөөд зэрлэг байгальд ер тааралддаггүй аж. Түүнийг тусгайлан үржүүлгийн газарт үржүүлдэг билээ" хэмээн дуучин бүсгүйн ойрын эх сурвалж ярьжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment