ХДХВ-ын 132 дахь тохиолдол бүртгэгдлээ

ХӨСҮТ-өөс ирүүлсэн өнөөдрийн мэдээгээр ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд 951 хүн хандаж үйлчлүүлсэнээс БЗДХ-тай 63 хүн оношлогдож эмчилгээ хяналтанд оржээ.

Мөн Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн сорьцод хийсэн  шинжилгээгээр онош нь батлагдсан ХДХВ-ын халдварын нэг шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Энэ хүн 45-49 насны, эрэгтэй, одоогоор биеийн байдал хэвийн байгаа аж.

Ийнхүү ХДХВ-ын халдвартай 132 дахь тохиолдол бүртгэгдлээ.

П.Наран

0 comments:

Post a Comment