Сум дундын эмнэлгийн 80 жилийн ой болно

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Сум дундын эмнэлгийн 80 жилийн ирэх долдугаар сарын 5-6 нд болох аж. Ойн хүрээнд тус сумын эмнэлгийнхэн маш олон ажил хийхээр төлөвлөжээ.

Тухайлбал, 80 жилийн түүхийг харуулсан хүндэтгэлийн танхим, түүхэн ном хэвлүүлэхээр бэлтгэл ажлаа хангасан гэнэ. Түүнчлэн эмнэлгийн тохижилт, үйлчилгээний чанарт ихээхэн ач холбогдол өгч байгаа аж.

Дашрамд дуулгахад, тус эмнэлгийн хүүхдийн их эмч Ц.Дэнсмаа нь хоёр жилийн өмнө хүний гавьяат эмч хэмээх эрхэм алдраар энгэрээ мялааж байжээ.

Б.Сайнаа

0 comments:

Post a Comment