Азийн Хөлбөмбөгийн Холбооны (AFC) жил бүр клубүүдийн дунд зохион байгуулдаг AFC PRESIDENT'S CUP тэмцээнд 2012 онд Нийслэл лигийн аварга, Супер цомын эзэн болсон Эрчим клуб оролцохоор болсон. Эрчим клубын хувьд өнгөрсөн жил Пакистанд болсон тэмцээнд оролцсон туршлагатай. Энэ жилийн "AFC PRESIDENT'S CUP" тэмцээнд 12 клуб 3 хэсэгт хуваагдан тоглохоор боллоо. Эрчим клуб А хэсэгт сугалаа таарч тоглохоор болжээ.
Энэ хэсэгт 2011 оны "AFC PRESIDENT'S CUP" тэмцээний аварга Taiwan Power Company (TPE) багтай нэг хэсэгт өрсөлдөхөөр таарсан нь хамгийн хүчтэй өрсөлдөгч байх болов уу. Мөн талбайн эздийг ч басаж болохгүй биз. Эхний 2 баг дараагийн шатанд шалгарах тул боломж манай клубт байгаа.
| Group A | Group B | Group C | 
| League Champions, Nepal (NEP) | Global FC (PHI) | BeoungKet Rubber FC (CAM) | 
| Taiwan Power Company (TPE) | Dordoi FC (KGZ) | Alquds Hilal Club (PEL) | 
| Erchim FC (MON) | KRL Football Club (PAK) | Balkan FC (TKM) | 
| Abahani Limited (BAN) | Yazdeen FC (BHU) | Sri Lanka Army Sports Club (SRI) | 
А хэсгийн тоглолтууд Непал улсын Катманду хотод 2013 оны 05 дугаар сарын 6-12-ны хооронд явагдана. Эрчим клуб дараахь хуваарийн дагуу тоглолтуудаа хийнэ.
|    2013.05.07  |   Taiwan Power Company |    vs  |   Erchim | 
|    2013.05.09  |   Erchim |    vs  |   Three Star Club | 
|    2013.05.11  |   Erchim |    vs  |   Dhaka Abahani | 
0 comments:
Post a Comment