"Хамтын халуун сэтгэл" залуусын нэгдэлийн зүгээс автомашиныг сонирхолтой байдлаар ашиглах буюу "Автомашин чимэглэх урлаг"-ийг сурталчилж, хүссэн загвараараа, хүсэл сонирхлоороо, зурж будаж, гоёж чимэглэх арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Тиймээс "Хэн хамгийн гоёор бас өвөрмөцөөр автомашинаа чимэглэх вэ?" гэсэн энэхүү уралдааныг "Эх Үрсийн Баяр"-тай уялдуулан Монголынхоо нийт жолооч нар буюу автомашин эзэмшигч хувь хүн албан байгууллагуудын дунд зарлажээ.
Уралдаанд оролцох хүсэлтэй хувь хүн, албан байгууллагуудыг ирэх тавдугаар сарын 1-ний дотор бүртгэх бөгөөд уралдаанд оролцсон автомашинуудыг "Эх Үрсийн баяр"-аар тусгайлан гаргасан маршрутын дагуу парадаар явуулж "Авто-карнавал" зохиох аж. Энэхүү "Авто-карнавал"-д оролцсон автомашинуудыг үзэгчдийн саналаар гурван байр эзлүүлэн шагнах юм байна.
Дашрамд дуулгахад, автомашиныг хүмүүс ачаа бараа тээвэрлэх, амьжиргааны эх үүсвэрээ олох, уралдаан тэмцээн, спортын зориулалтаар ашиглах, тэр ч байтугай зөвхөн гоёлын болон гангарааны зориулалтаар хэрэглэдэг. Тэгвэл энэхүү хэрэглээг өөрчлөн "Car art-karnaval" үйл ажиллагааг Европын улс орнууд уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд манайд анх удаагаа зохион байгуулах юм.
П.Наран
0 comments:
Post a Comment