“С.Баярцогт шал худлаа ярьсан”

  Олон Улсын Гаагийн шүүхэд Рио-Тинтог өгсөн асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.

-Олон улсын Гаагийн шүүхэд Рио-Тинтог  өгсөн та. Чухам ямар үндэслэлээр нэхэмжлэл гаргав?

-Монголд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Би тэднийг хүндэлдэг.  Оюутолгойн хөрөнгө оруулагчдыг зайл гэж хэлээгүй би. Хамгийн чухал нь та нар монголчуудад ашигтай хүндэтгэлтэй хандаач гэдгийг хүсч байгаа юм. Рио-Тинтог Олон улсын Гаагийн шүүхэд өгөх болсон үндэслэл нь  НҮБ-аас гаргасан 1803 тоот шийдвэрийг зөрчсөн  гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын Ерөнхий ассемблейгаас байгалийн нөөцөд тулгуурласан хөгжиж буй орон байгалийн нөөцөндөө эзэн нь байх халдашгүй дархан эрхийг нь тунхаглаж өгсөн 1803 дугаарт шийдвэрийг баталсан. Энэ нь хүний эрх, тухайн улсын иргэдийн ашиг сонирхол, тухайн улсын нийгэм эдийн засгийн хараат бус байдал, тусгаар тогтнолыг баталгаажуулах олон улсын хамтын ажиллагааг хэлдэг. Энэхүү шийдвэрт Олон Улсын Гаагийн шүүх хяналт тавьдаг юм.   Тэгвэл Рио-Тинто энэхүү заалтыг зөрчиж байна гэж би үзэж байна. Байгалийн нөөцөд тулгуурлан хөгжиж буй орнуудын тусгаар тогнолыг хамгаалсан шийдвэр шүү дээ.

Миний хувьд НҮБ-ын Ерөнхийлөгчид захидал явууллаа. НҮБ-ын 1803 тоот шийдвэрийг Рио-Тинто зөрчиж байгаа нь  Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн хараат бус байдалд аюул учруулж байна. Нэг жишээ татьяа. BBC саяхан мэдээлэхдээ "Рио-Тинто гэх том компани жилдээ 8 тэрбум ам.долларын ашгийг бий болгоно. 40-50 жил үргэлжилнэ" гэж нийтэлсэн.

 Энэ их хэмжээний ашгаас ногдол авахгүй байна гэдэг нь эдийн засгийн хараат бус байдал үүсгэж байна гэж хэлнэ. Хоёрдугаарт, усны асуудлаар нэхэмжлэл гаргасан юм.  Монголын Засгийн газраас Рио-Тинтод 27.4 сая м3 усыг жилдээ ашиглаж болохыг зөвшөөрсөн. Ус гэдэг бол говийг цөлжүүлнэ. 40 мянган жил хуримтлагдаж бий болсон усыг Рио-Тинто гурван жилийн дотор ховх сорно гэсэн үг. Үр дагаварт нь говь цөл болно. Манай улс цөлжинө. Энэ бол байгалийн нөөцөөс үүдэн бидний аюулгүй байдал алдагдаж байна гэснэ үг.  Бэлчээр, мал аж ахуй, нүүдлийн соёл иргэншилд ноцтой хохирол учирна. Бид Рио-Тинтог  ажиллуулахгүй гэсэн юм алга. Гагцхүү ус ашиглах тооцоо судалгаагаа хийж бидний баялгийг ашигла

-Гаагийн шүүхэд нэхэмжлэгч талаас хангалттай баримт нотолгоо бий юу?

-Гаагийн шүүхийг олон хүн цэргийн шүүх гэж ярьдаг. Олон Улсын цэргийн шүүх гэхээсээ улс орны үндэсний аюулгүй байдал, бэрхшээлтэй асуудлаа шийдүүлэхээр ханддаг юм билээ.  Өөрөөр хэлбэл, НҮБ-ийн гишүүн л бол Гаагийн шүүхэд хандаж болно гэсэн үг. Рио-Тинто Монгол Улсын халдашгүй дархан байдал, үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж үзэж байгаа учраа би гомдол гаргаж байгаа юм.

 Өмнө нь Мозенбикийн иргэн Гаагийн шүүхэд хандаж байгаль орчноо, хүн амаа, газар нутгаа хамгаалсан  тохиолдол бий. Азаар би тэр хүнтнэй холбогдсон. Тэр хүнээс зөвөлгөө авсан. Усны асуудлаар Монголдаа өмнөө барьдаг Д.Батмөнх эрдэмтэн судалгаа үндэслэлүүдийг гаргаж ирсэн байгаа. Маш олон эрдэмтэд биеийн хүчээ Оюутолгойд үнэлдэг. Буруу тодорхойлолт гаргасан. 27,4м3 усыг хэрэглэж болно гэсэн судалгаа гаргаж өгсөн Монгол эрдэмтэд ч хойч үедээ нүгэл хийсэн  хүмүүс. Тэд одоо 27.4м3 ашиглахгүй байгаа. Өдөрт 100-150 мянган тонн төмрийн хүдэр боловсруулахад 27.4м3 усыг гурав дахин илүү ус ашиглана гэсэн. Энэ асуудлаар улстөрчид нэг талдаа гарсан болохоор  асуудал наашаа иргэж байгаа.  Өдгөө дөрвөн яамны сайд Рио-Тинтотой хэлэлцээрийн ширээнд сууж байна. Уг нь Рио-Тинтотой дөрвөн сайд зэрэгцэн хэлэлцээр хийгээд суух нь утгаггүй л дээ. Манайхан жижгэрч харагдаж байна шүү дээ.   Угтаа Төрийн өмчийн хорооны газар хэлтсийн дарга, шинжээчид оролцож хэлэлцээ хийх учиртай юм.

-Шүүхэд хандах үндэслэлүүд, тооцоо судалгааг гаргахад таньтай хэр олон эрдэмтэн хамтарч ажилласан бэ?

-Өдгөө 11 том эрдэмтэн ажилллаж байна. Тухайлбал Д.Батмөнх эрдэмтнээр  ахлуулсан гурван эрдэмтэн  усны судалгааг хийсэн. Эдийн засгийн тооцоо судалгааг гурван эрдэмтэн хариуцаж ажиллаж байна, Уул уурхайг н.Балжинням эрдэмтнээр ахлуулсан судлаачин, мэргэжилтнүүд ажиллаж байна. Ер нь Монголын урдаа барьдаг эрдэмтнүүд баг болсон гэж хэлж болно.

Манай талаас хүргүүлж байгаа баримтууд

Олон Улсын Гаагийн шүүх нааштай хандана гэдэгт итгэлтэй байна. Олон улсын адил төстөй

Нааштай үр дүн гарна гэж итгэж байна. Тэмцээд ялагдаж болно. Тэмцэхгүй бол аль эрт ялагдалд хүлээнэ

-Сангийн сайд асан С.Баярцогтой халз мэтгэлцээнд орох үед таныг мэдээлэл муу байна гэсэн шүүмжлэл их гарсан. Шүүхэд хандахдаа хэр их гэрээг судлав?

-Би тооцоо судалгаа багатай байвал өөр хэнд байна. Тэгвэл гарч ирээч гэж хүсмээр байна. Манай ард түмэн амиа бодсон арчаагүй  хүмүүс биш учраас олон хүн надад тусалж дэмжин ажиллаж байгаа гэдгийг хэлье. Би мэдлэггүй мэдээлэлгүй гэж элдэв янзаараа дуудуулсан.

-Мэтгэлцээний үеэр таныг довтлогчийн байр сууринаас хандана гэж ойлгож хүмүүс олон байсан л даа…

-Шал худлаа юм яриад байгаа С.Баярцогтын өмнөөс чи битгий худлаа хэл гэж хэлж болдоггүй юм билээ. Хуурай гүжирт хариугүй гэдгийг харж байна. Хоёрдугаарт, хоёр идэрхэн монгол залуу бие биенийхээ нүд рүү гараа хийчих гээд уралцвал цаана чинь нэг шар толгойт баярлана шүү дээ.Биднийг нэгтгэдэг нэг эрх ашиг байдаг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Намайг юу гэж доромжлох нь чухал биш. Иргэд Оюутолгойн талаар мэдээлэлтэй байх нь  хэрэгтэй. Тиймээс миний урилгыг хүлээн авч иргэдэд мэдээлэл өгсөн С.Баярцогтод баярладаг.

-Шүүхэд материалаа хүргүүлснээс хойш хэдэн сарын хугацаанд шийдэгдэх боломжтой вэ?

-Асуудлыг хурдан шийдэгдэнэ гэж найдаж байна. Үр дүнг урьдчилж хэлэх боломжгүй ч ард түмний нь эрх ашгийг хамгаалсан шийдвэр гарна гэдэгт итгэдэг.

-Оюутолгойн хөрөнгө оруулагчид хэвлэл мэдээлэл рүү асар их мөнгө шахдаг. Монголд хууль бусаар томоохон орд авчихаад түүнийнхээ талаар ард түмэнд нь худал мэдээлэл цацдаг. Түүнчлэн үүний төлөө тэмцэж байгаа хүмүүсийг гутаан доромжилдог байдлыг хуулиар зохицуулах ёстой.

-Таныг Өнөөдөр сонины алдартан болсноос хойш таараагүй юм байна. Хамт олнынхоо зүгээс баяр хүргэе.

-Баярлалаа. Үнэхээр баярладаг. Олон жил тэмцээд ирэхээр хүн  улам бүр баярладаг гомддог болдог юм байна. Би шулуухан хэлэхэд сүүлийн гурван жил энэ шагналыг хүлээсэн. Тэтгэвэр нэмлээ, шатахууны үнэ буулгалаа. Энэ бүхнийг хийхэд даарч хөрч явсан хүнд үе бий. Ийм хэцүү үед хүмүүс намайг хайрлаж ирсэнд урам ордог байсан. Шударга шагналыг авсандаа баяртай байна. Шагналд дуртайдаа биш юм. Шагналаар дамжуулж улам  урам ордог. Энэхүү шагналыг авахад Шууд сайтын "Шууд чат"-ын хамт олон нөлөө үзүүлсэн. Тэрхүү шагнал дотор танай хамт олны хөдөлмөр шингэсэн яваа гэдгийг хэлэхэд таатай байна. Би улам бүр хичээж ажиллах болно.

Н.Түвшин

0 comments:

Post a Comment