Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс

Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс

4 минутын өмнө

Чуулганы танхимд яг одоо Ерөнхийлөгч үгээ хэлж байна. Түүний илтгэлээс твитерчид дараах үгсийг онцлон ишлэж, жиргэцгээж байна.
  • Монгол Улсын нэр хүнд өсөж байна. Монголын нэртэй холбоотой яриа муугаас сайн нь илүү гардаг боллоо. Монгол Улсын бодлого бүс нутагтаа төдийгүй дэлхийд үнэлэгдэж байна.
  •  Хууль завшихыг оролдогчид цөхрөнгөө барж байна. Төрийн албан хаагчдийн ийм шинэ хандлага бий болж байна.
  • Хорхойтсон баавгай шиг аашилдаг байсан нөхдүүд үүр үүрэндээ шургаж байна. Өмнө мөнгөний өмнө хууль мөхөстдөг байсан бол одоо хуулийн өмнө мөнгө мөхөстөж байна.
  • Шударга бусын үрийг таригчид, түүний жимсийг таригчид Монгол улсыг сайн зүйлд хүргэхгүй гэдгийг иргэд ойлгодог болсон.
  • Монголын ард түмэн шударга ёсыг хүсч байгаа учраас энэ ариун үйлс бүтнэ гэдэгт би эргэлзэхгүй байна
  • Дураараа дургидаг байсан цагаа санагалзагчид шударга ёсны өрнөлийг зогсооно гэвэл санааны гарз
  • Хүнээ мартаад байна аа! Энд л бидний алдаа байна. Хүнээ хэзээ ярих вэ? Хавар болоход махны үнэр авч чадахгүй айл бий.
  • Түшмэлийн гар хүндрүүлэхгүйгээр ажил гүйцэтгэсэн хүний талархал хэвлэлийн хуудаснаа үзэгдэх боллоо.
  • Бид монголын сайныг бүтээлцсэн,бүтээлцэж байгаа ард түмэндээ, сайн анд нөхөддөө баярлалаа гэж хэлэх ёстой
  • Шударга ёс бол нэг намын Нэг хүний баялаг биш. Монголын баялаг
  • Монголын нэр олон улсын хөрөнгийн зах зээлд үнэтэй хөрөнгө боллоо. Үүнийгээ зөв үр бүтээлтэй ашиглах ёстой.
  • Монголын ард түмэн шударга ёсыг хүсч байгаа учраас энэ ариун үйлс бүтнэ гэдэгт би эргэлзэхгүй байна.
  • Улс төрд баян болох гэж. Улс төрд ороод баян болсон хүмүүс даруулгатай байх хэрэгтэй.

Б.ЭНХ


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment