Барилга,хот байгуулалтын сайд мэдээлэл хийнэ

Шинэчлэлийн Засгийн газрын сайдууд долоо хоног бүрийн лхагва гаригт салбарынхаа асуудлаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултад хариулах болсон.

Харин энэ долоо хоногийн хувьд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нээлттэй ярилцлага хийх юм. Нээлттэй ярилцлага Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд өнөөдөр 12.30 цагаас эхэлнэ. Энэ үеэр барилгын салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтуудын талаар мэдээлэл хийж, салбарынхаа бодлого, зорилтын талаар танилцуулан, сэтгүүлчдийн асуултад хариулах юм.

Д.Цэцэг

0 comments:

Post a Comment