Түймрийн шалтгаан, эзэн холбогдогчыг тогтоохоор ажиллаж байна

Монгол орны ихэнх нутгаар цаг агаар дулаарч хаврын хуурайшилтын улирал эхэлж ой, хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэддээ ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг гаргасан байна. Өчигдрийн байдлаар Хэнтий аймгийн Буянхутаг, Ховд аймгийн Буянт, Дорноговь аймгийн Айраг, Төв аймгийн Баян, Булган аймгийн Бугат, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Эрдэнэцагаан сумдын нутаг дэвсгэрт байдлаар буюу зургаан аймгийн 6 суманд 9 удаагийн ой, хээрийн түймэр  гарч бүрэн унтраажээ. Мөн энэ сарын 2-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс зүүн урд зүгт 60 км зайтай 3 дугаар багийн  "Ширээтийн оноо" гэдэг гэдэг газар хээрийн түймэр гарсныг тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм байна. Ой, хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 12883 га талбай өртсөн бөгөөд  түймрийн шалтгаан нөхцөл, эзэн холбогдогчыг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байна.

Иймд ард иргэд та бүхэн цогтой үнс нурамаа битүү тагтай саванд хийх,  тамхи, шүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх, хөдөө орон нутагт хуурай өвс ихтэй,  ой, хээрийн бүс, малын бэлчээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс  хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Д.Цэцэг

0 comments:

Post a Comment